Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 02-04 хэм хүйтэн байна

Нийслэл хотод 02-04 хэм хүйтэн байна

52
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод 02-04 хэм хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус хүйтэн, Хэрлэн, Халх, Улз голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 2-4 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here