Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 3-5 хэм дулаан байна

Нийслэл хотод 3-5 хэм дулаан байна

41
0
Ulaanbaatar
Нийслэл хотод 3-5 хэм дулаан байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here