Нүүр хуудас Нийгэм ОБГ-т шумбагч хийж байсан иргэн Бадархундага нуураас МӨНГӨН АЯГА тоножээ

ОБГ-т шумбагч хийж байсан иргэн Бадархундага нуураас МӨНГӨН АЯГА тоножээ

287
0
badarhundaga-nuur
ОБГ-т аврагч хийж байсан иргэн Бадархундага нуураас МӨНГӨН АЯГА тоножээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрхны өвөр бэлд орших Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна.

Өнгөрөгч 9 дүгээр сарын 10-нд дээрх газраас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүд тухайн үед нутгийн 3 иргэн рүү гал нээж, нэгнийх нь баруун мөр тус газарт нь буудаж шархдуулан зугтаж, ууланд бүгж байхад нь цагдаагийнхан дайчлан баривчилсан юм.

Байгалийн онцгой бүсээс хулгай хийсэн этгээдүүдийн нэг нь өмнө Нийслэлийн онцгой байдлын газарт аврагч ажилтай байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад удаагүй байхдаа ийнхүү хулгайн бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогджээ.

Мэргэжлийн шумбагч байсан давуу байдлаа ашиглан Бадархундага нуураас мөнгөн аяга олноор нь хулгайлахдаа усанд шумбагч хувцастай байв. Нөгөөдүүл нь Баян-Өлгий, Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд 25-26 насныхан байв.

Тэдний үйлдсэн хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдэн прокурор руу шилжүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here