Нүүр хуудас Нийгэм СХД: Дотрын тасгийн 70 орыг хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлнэ

СХД: Дотрын тасгийн 70 орыг хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлнэ

57
0
huuhdiin-tasag
Дотрын тасгийн 70 орыг хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлнэ

Томуу, томуу төст өвчин сүүлийн 14 хоногт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбар дээр ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлэх 165 ортой бөгөөд нэмэлтээр 85 ор дэлгэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны 10 цагийн байдлаар 268 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 1 сарын 13-нд нийт 160 хүүхэд Томуу, томуу төст өвчнөөр хандснаас 38 нь хэвтэн эмчлүүлж, 122 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан. Нийт үзлэгийн 29% нь хэвтэж, 79% нь зөвлөгөө өгсөн, эрчимт эмчилгээнд 9 хүүхэд, коридорт 18 хүүхэд байна.

Ажлын өдөрт 13 их эмч, 14 сувилагч, оройн цагаар жижүүрт 3 эмч, 12 сувилагч тогтмол ажиллаж, амралтын өдрүүдээр 2 их эмч, нийт 5 эмч тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Томуу, томуу төст өвчний үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хангалттай бөгөөд Тамифлю эмийн нөөцийг нэмэх шаардлагатай байна. Хүний нөөцийн хувьд 10 сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай байна.

Сонгинохайрхан дүүргийн түргэн тусламжаар 1 дүгээр сарын 13-д нийт 73 хүүхдийн дуудлага ирсний 48 хувь нь томуу, томуу төст өвчин бөгөөд 6 хүүхэд эмнэлэгт хэвтсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор 1 дүгээр сарын 13-ны Ням гаригт 63 хүүхэд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллаж 1 дүгээр сарын 12-ны Бямба гаригт 275 хүүхэд үзүүлсний 46% нь томуу, томуу төст өвчин гэсэн оноштой, үүний 10 нь хэвтэх бичгээр нэгдсэн эмнэлэгт илгээгдсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here