Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охиныг орон даяар хайж байна!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охиныг орон даяар хайж байна!

106
0

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-нд алга болсон найман настай охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд эрлийн ажилд Замын-Үүд сумын ард иргэд нэгдэж, сумын нутаг дэвсгэрт самналт хийж байгаа аж.

130-150 м өндөртэй 2017.11.02-ны өдөр 13.30 минутын орчимд сургууль дээрээ харагдсанаас хойш алга болсон байна.

Охин алга болох үедээ зураг дээрх ягаан куртик болон бор түрийтэй гутал, формын хувцастай, ягаан цүнхтэй явж байжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр охин хичээлээсээ хоцроод ангидаа орох гэхэд багш татгалзсан хариу өгсөн тул буцаж гараад ийнхүү сураггүй болсон гэлээ.

Мөн охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэдгийг Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн охиныг харсан хүн 7052102 утсанд хандана уу!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here