Нүүр хуудас Нийгэм Урин Хаврыг бэлгэдсэн “НАУРЫЗ”

Урин Хаврыг бэлгэдсэн “НАУРЫЗ”

185
0
kazakhstan-nauriiz-2019
Урин Хаврыг бэлгэдсэн "НАУРЫЗ" /2019-03-22/

“Наурыз” хэмээх баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг юмсанж.

2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталсан байдаг.

 ~Юнеско 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэв~

НАУРЫЗ гэж юу гэсэн үг вэ?

Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утга илэрхийлдэг.

Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон юм.

НАУРЫЗ нь Монгол түмний Сар шинийн баяртай адилхан

Наурыз нь утга учрынхаа хувьд Монгол түмний Цагаан сарын баяртай яг адилхан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин ард түмний хувьд өглөө эртлэн босч, ахмад настай хүмүүстээ очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг. Айл болгон тас таркан буюу идээ засна. Гэрт орж ирсэн хэнийг ч бай сайхан дайлж, цайлаад гаргадаг уламжлалтай.

Наурызын өдөр ямар ч хүнийг гомдоохгүйгээр аль болох баярлуулах ёстой. Тухайн айлд ирсэн хүн баян чинээлэг, ядуу зүдүү ч байж болно. Хүн болгоныг сайхан дайлна. Учир нь, тухайн зочилж ирсэн хүнийг дагаж, тэр айлд буян орж ирнэ гэж бэлгэшээдэг юм.

Буянтай хүн орж ирж байна гэсэн утгаар хүндэтгэж, хүлээн авдаг. Энэ өдөр хэн нэгэнд муу үг хэлэх, архи дарс уухыг хатуу цээрлэж, аль болох сайн сайхныг хүссэн, ерөөлийн үг хэлдэг уламжлалтай ажээ.

Ингээд нийт Казак түмэнд Олон улсын Наурызын баярын мэнд

дэвшүүлье

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here