Нүүр хуудас Нийгэм ФОТО: Нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аваргууд

ФОТО: Нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аваргууд

84
0
Ub-2018-onii-hodolmoriin-awarga
Нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аваргууд

Нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авъяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан,

албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн аваргыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар Төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбараас нийт 30 хүнийг шалгаруулсан байна.

Тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн,

нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дотор нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулжээ.

ФОТО Нийслэлийн 2018 оны хөдөлмөрийн аваргууд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here