Нүүр хуудас Нийгэм ХОВД: Голд осолдсон зургаан настай хүүг хайж байна

ХОВД: Голд осолдсон зургаан настай хүүг хайж байна

105
0
howd-gol
Голд осолдсон зургаан настай хүүг хайж байна

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт амьдардаг зургаан настай хүү энэ сарын 13-ны өдөр алга болсон. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар зургаан настай хүү энэ сарын 13-ны 16.55 цагийн орчимд Ховд голд осолдсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.05 цагт ирсэн бөгөөд аврах ангийн 21 алба хаагч хэргийн газарт очиж ажиллажээ. Албан хаагчдаас гадна аймгийн

Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, зургаан автомашин, ар гэрийн найман хүн, нийт 87 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 15-ны өдөр Ховд голын мөсөнд 190 метр урт, 20 метрийн өргөнтэй өрх гаргаж, голын урсгалын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here