Нүүр хуудас Нийгэм Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох ҮНДЭСНИЙ АЯН эхэллээ

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох ҮНДЭСНИЙ АЯН эхэллээ

918
0
huuhdiine erhiig hamgaalay
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох ҮНДЭСНИЙ АЯН эхэллээ

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Дэлхийн өдөрт зориулсан “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” Үндэсний аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд боллоо.

Хэвлэлийн бага хуралд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ДЗМОУБ-ын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн менежер С.Цэцэгээ, Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг энэ сарын 30-наас эхлэн зохион байгуулах гэж байна.

Аян “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан нээлтээ хийж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна. Хүүхдийн эрхийг таван орчинд хамгаалах ёстойг хуульд зааж өгсөн байдаг.

~Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох ҮНДЭСНИЙ АЯН эхэллээ~

Эдгээрээс гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хэлбэр нь зөв үү, буруу гэх асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Бид Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай “Хүүхэд бүрт” нэртэй аппликэйшн гаргаж, Мобикомын бүх хэрэглэгчдэд зурвасаар хүргэхэд ердөө 16 мянган хүн татаж авсан.

Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээллийг нийгэмд нэлээд далайцтайгаар хүргэх шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээний аяныг өрнүүлэх гэж байна. Аяны хүрээнд 25 мянган өрхийн гэрээр очиж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл олгоно” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аянаар дамжуулан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөхийн менежер С.Цэцэгээ “Хүмүүжлийн эерэг аргын талаар эцэг эх, цэцэрлэг сургуулийн багш нарт мэдээлэл сургалт хэрэгцээтэй байгааг харж болох нэг тоон мэдээг танилцуулъя.

“Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалдгаа”-нд хамрагдсан эцэг эхчүүдийн 45 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах ёстойг мэдэхгүй байгаагаа хэлсэн байсан.

Мөн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай болон буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссанаа яриад, зөвлөгөө тусламж хүссэн байна” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here