Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн зусланд тавигдах стандарт алдагдаж байна

Хүүхдийн зусланд тавигдах стандарт алдагдаж байна

243
0
huuhdiin-zuslan
Хүүхдийн зуслангийнн стандарт, норм алдагдаж байна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголоо 2013 онд УИХ-аар батлуулсан. Удахгүй 2020 он боллоо.

Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшин явж байгаа талаар тодорхой дүн шинжилгээ хийх шаардлагатай.

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал,

Боловсролын салбарын хүний хувьд хүүхдийн хөгжлийн талаар хэдэн зүйл хэлмээр байна. Хүүхдийн хөгжил сүүлийн жилүүдэд хаягдаад, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйлээр төлөвлөгддөг болчхоод байна. Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр 5 тэрбум төгрөг хуваарилсан.

Монгол Улсын нийт хүүхдүүдийн 50 хувь нь нийслэлд амьдарч байна. Засгийн газраас хуваарилж байгаа хүүхэд хамгааллын чиглэлийн мөнгө, санхүүжилтийн 50 хувийг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын орлогч нар нь хариуцаж зарцуулах хэрэгтэй байна. Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг яриад байна. Наад захын жишээ татахад. Хүүхдийн зуслангийн ойр орчимд амралтын газрууд бий болсон. Үүнийгээ дагаад архидалт маш их болсон. 2010 онд хүүхдийн зуслангийн бүсийн стандарт батлагдсан.

Үүнийг баримталж байгаа газар үгүй. Нийслэлийн хөдөлмөрийн бирж дээр 8000 гаруй ажлын байр байгаа ч орох боловсон хүчин байхгүй талаар ярьж байна. Тийм учраас боловсролын дэд бүтцийг хөгжүүлэх, дүүргүүдийн соёл спортын ордныг өргөтгөх, номын сан бий болгох зэрэг чиглэлээр холбогдох хүмүүс нь анхаарал тавьж ажилламаар байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here