Нүүр хуудас Нийгэм Хөвсгөлчүүд Польш Улсын Вүкүв хоттой хамтран ажиллахаар боллоо

Хөвсгөлчүүд Польш Улсын Вүкүв хоттой хамтран ажиллахаар боллоо

270
0
мөрөн
Хөвсгөлчүүд Польш Улсын Вүкүв хоттой хамтран ажиллахаар боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллах үйл ажиллагааны хүрээнд Польш Улсын Вүкүв хоттой хамтран ажиллахаар боллоо.

Вүкүв хотын төлөөлөгч Ирина Шафранска Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхэд Вүкүв хотын даргын ах дүү хот болон хамтран ажиллах хүсэлт, мэдэгдлийг гардууллаа.

Мөрөн сум нь Германы Барут хоттой эрүүл мэнд, байгаль орчны салбарт хамтран ажиллаж байгаа бол Польш улсын Вүкүв хоттой жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Гадаад харилцааны хамгийн чухал зүйл бол хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын үр дүн байдаг. Тус сум сүүлийн жилүүдэд гадаад харилцаанд нэлээд анхаарч ажиллаж байна. Тухайлбал Германы Барут хоттой хамтын ажиллагааны хүрээнд олон ажлууд хийсэн. Тэгвэл хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж Польшийн Вүкүв хоттой хамтарч ажиллахаар боллоо. Вүкүв хот нь 31000 хүн амтай мах, сүү, гутал, оёдол, төмөрлөгийн үйлдвэрлэл илүү хөгжсөн нь ард иргэдээ ажлын байраар хангах, орон нутагтаа орлого төвлөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг харилцан солилцож туршлага судлуулан эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгон ажиллахаар боллоо. Мөрөн сумын удирдлагууд хөгжингүй орнуудын туршлага судлах, техник технологийг орон нутагтаа нутагшуулах, тэдний туршлагаар ЖДҮ эрхлэгчдээ дэмжин хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Вүкүв хотын удирдлагууд “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аар дамжуулан хамтын ажиллагаа эхлүүлэхээр болжээ. Дээрх ТББ-аас үндэснийхээ үйлдвэрлэлийг, орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Польшийн Вүкүв хоттой хамтын найрамдлын хотыг Мөрөн хоттой холбосон талаар хэллээ. Учир нь энэ хотод Хөвсгөл аймагтай ижил төстэй олон зүйлүүд байгааг ч ярилцжээ.

Үйлдвэрлэгчдийн хамгийн чухал зүйл бол ажилчид байдаг. Тэднийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх шаардлагатай. Иймээс аймгийнхаа МСҮТ-тэй хамтран ажилласнаар энэ боломжийг хангана гэлээ.

Вүкүв хотын төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Мөрөн муманд амжилттай ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here