Нүүр хуудас Нийгэм ХӨВСГӨЛ: Охиныг эсэн мэнд олжээ

ХӨВСГӨЛ: Охиныг эсэн мэнд олжээ

16
0
howsgol
Охиныг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч,

цагдаагийн дэслэгч Б.Наранбаатараар ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тавдугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Аймгийн Онцгой байдлын газар тавдугаар сарын 1-ний 22:10 цагт дуудлагыг хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 74 хүн,

3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тавдугаар сарын 2-ны өдрийн 16:40 цагт тус сумын Цэнгэл багийн “Цэнгэл” гэдэг газраас сумын төвөөс баруун зүгт 5 км-т малчин Д-гийнхээс охиныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here