Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн ажилтан авлига авсан нь тогтоогдлоо

Цагдаагийн ажилтан авлига авсан нь тогтоогдлоо

626
0
Өвлийн улиралд мотоцикл
Өвлийн улиралд мотоцикл

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо авлига авсан нь тогтоогджээ.

 Тус хэргийг цагдаагийн байгууллагын дотоод хяналтын шалгалтаар илрүүлсэн байна.  Хэргийн талаар тодруулбал тус дүүргийн цагдаагийн байгууллагад Г гэх эмэгтэй хятадын иргэнд зодуулсан талаар гомдол гаргажээ.

 Гэвч дэслэгч С.Батзолбоо нь уг гомдлын амар хялбар аргаар шийдэхийн тулд хятад иргэнээс сая төгрөг авсан байна. Харин гомдол гаргасан иргэн Г нь энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мэдэгдэж, улмаар гэм буруутай нь тогтоогдсон байна. Эрүүгийн анхан шатны шүүх С.Батзолбоод торгууль оногдуулж, ажлаас нь бүрэн түтгэлзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here