Нүүр хуудас Нийгэм Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй…

Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй…

210
0
Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй...
Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй...
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо хошуучлан тогтвортой амжилт гаргасан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр шагнаж урамшууллаа.
Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа

Эрүүл мэндийн салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга О.Баяр нар цол тэмдэг, шагнал өргөмжлөлийг нь гардуулж өгсөн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Өргөмжлөл”-өөр 54, “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 51, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр 60, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 53 зэрэг нийт 218  хүнийг шагнаж урамшуулсан байна.

Тус үйл ажиллагааны үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл мэндийн салбарт бусдыгаа тэргүүлж, идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан эрхэм алдартнуудад цаашид улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө.

Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа

 

Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шагналаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here