Нүүр хуудас Нийгэм Ёлын аманд “Сарлагийн баяр” зохион байгуулагдана

Ёлын аманд “Сарлагийн баяр” зохион байгуулагдана

933
0
saihan sarlag 2018
“Сайханы сарлаг-2018” сарлагийн баяр зохиогдоно
~Ёлын аманд Сарлагийн баяр зохион байгуулагдана~

“Сайханы сарлаг” сарлагийн баярыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар боллоо.
Говь нутагт сарлаг үржүүлэх уламжлалыг хадгалан үлдэх, сарлаг сүргийн тоо толгойг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ урамшуулан дэмжих зорилгоор 2012 оноос “Сайханы сарлаг” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Тус аймгийн сарлаг үржүүлэгчдийн ихэнх нь Говь гурван сайхан ууландаа байдаг учир энэхүү арга хэмжээг энэ уулын Ёлын аманд зохион байгуулсаар ирсэн юм. Энэ удаагийн арга хэмжээг мөн эл газартаа зохион байгуулна гэдгээ зохион байгуулагчид мэдээллээ.

Уг баярын үеэр сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах, сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн хөөвөр самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан, “Сайханы сарлаг-2018” сарлагийн баярт сарлагийн сүргээ авч ирсэн малчдад мөнгөн урамшуулал олгох, сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан зэргийг зохион байгуулах ажээ.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь сарлагийн хөөврөө самнаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн газар дээр нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулах юм байна.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1000 гаруй толгой сарлаг тоолуулснаас Баяндалай сум хамгийн олон буюу 453 сарлаг тоолуулсан байна. Үүнийг 2016 онтой харьцуулахад 175 толгой сарлаг буюу 17 хувиар өсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here