Нүүр хуудас Нийгэм “ҮСХ-НЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН 2021 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН СУДАЛГАА”-Г ЗОХИОН...

“ҮСХ-НЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН 2021 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН СУДАЛГАА”-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

8
0

“ҮСХ-НЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН
2021 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН СУДАЛГАА”-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Статистик мэдээллийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин нь ҮСХ-ны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үндсэн үзүүлэлт болох бөгөөд тогтмол судалгаа явуулж, хүрсэн түвшингээ тодорхойлох юм. Энэхүү судалгаанд статистикийн тоон мэдээллийг тогтмол хэрэглэдэг, ҮСХ-ны мэдээллээр үйлчлүүлдэг, зорилтот 5 бүлгийн хэрэглэгчдийг түүвэрлэн авч судалгаанд хамруулахаар төлөвлөсөн.

Статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээний холбогдох үзүүлэлтэд өгч буй ач холбогдлын болон сэтгэл ханамжийн үнэлгээг тодорхойлж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг тооцон үнэлэлт, дүгнэлт өгөх болно.

Ингэснээр ҮСХ-ны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг цаашид илүү сайжруулахад чухал үр дүнг гаргаж өгөх юм.

ТА БҮХНИЙГ СУДАЛГААНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Та доорх холбоосоор судалгаанд оролцоно уу

ЭНД ДАРНА УУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here