Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймаг ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ…

Өмнөговь аймаг ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ…

581
0
Өмнөговь аймаг ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ...
Өмнөговь аймаг ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ...
Өмнөговь аймаг ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ болжээ
Өмнөговийн залуус орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна эв нэгдэл хамтын оролцоог сайжруулахаар нэгдэж “Өглөөний клуб”-ыг байгуулсан. Тэд 50 метр талбайд гэрэлтүүлэг хийж, аймагтаа хамгийн анхны гэрэлт гудамжийг бий болгосон байна.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор “Өглөөний клуб”-ын залуус нэгдэж, 14 хоногийн хугацаанд гэрэлт гудамж бүтээн байгуулалтыг хийсэн байна.
Хүн хамгийн ихээр төвлөрсөн төв саадандаа уг гэрэлт гудамжийг байгуулсан бөгөөд  хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, албан байгууллагуудын дэмжлэг дор 100 хувь өглөөний клубын залуус гар бие оролцон гэрэлт гудамжийг байгуулсан нь залуус нэгдэж чадвал ямар нэг төсөл тендергүйгээр юуг ч хийж болдогийг харуулсан байна. Цаашид урин дулаан цагт усан оргилуур хийх, уг орчны явган хүний зам талбайг засаж сайжруулах, гүүр байгуулах ажлыг төлөвлөөд байгаа юм байна.
Өмнөговь “Өглөөний клуб”-д салбар бүрийн залуус байдаг нь энэхүү гэрэлт гудамж болоод бусад ажлыг зохион байгуулахад давуу тал болжээ. Тодруулбал гэрэлт гудамж бүтээн байгуулалтад мэргэжлийн цахилгааны инженер, барилгын инженер зэрэг мэргэжлийн залуус оролцсон байна. Түүнчлэн таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, “Эрдэнийн гүн говь”, “Эрхэст баян говь” ХХК, “Хүслэн” барилгын материалын дэлгүүрийн хамт олон, иргэд санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамтран бүтээлцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here