Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

113
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли
~Есдүгээр сарын 07-нд болох үйл явдал~

08.30 цагт Төрийн ордонд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг болно.

08.30 цагт “Blue Sky” зочид буудалд Ази номхон далайн орнуудын клиникийн паталогич лабораторийн эмч нарын нийгэмлэгийн XV олон улсын конгрессын хурал болно. Утас:99038328

09.00 цагт “Lux Center”-т “Анзаарагддаггүй зоонозын халдварын эрсдэлийн үеийн харилцаа холбоо” сургалт болно. Утас:88008516

09.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-гаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын чуулга уулзалт эхэлнэ. Утас:99090339

09.00 цагт МУИС-ийн Номын санд Зүүн хойд Азийн бүсэд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар болон судлаачдын тэргүүлэх зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлох форум болно. Утас:99002019

09.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага болно.

10.00 цагт Барилгачдын талбайд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр 2018” өдөрлөг болно.

10.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтаж хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын хүүхэлдэйн театраас “Инээмсэглэл дүүрэн-70 жил” ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт АТГ-ын гадна талбайд АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг тус сургуулийн захирал Ж.Цолмон, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаатар нарыг шалгуулах талаар мэдээлэл хийнэ. Утас:99191593

12.00 цагт БОАЖЯ-нд Дэлхийн Эмэгтэй хөтөч, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл Монгол Улсад айлчлах талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны II ээлжийн нээлтийн ёслол ГХЯ-нд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here