Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

113
0
unuudur boloh uil yawdal
Зургадугаар сарын 20-нд болох үйл явдал
~Зургадугаар сарын 13-нд болох үйл явдал~

09.00 цагт Корпорейт зочид буудалд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн зохион байгуулна.

09.30 цагт “Сэлх ресорт”-д ЭМЯ, МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтран “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент” олон улсын семинар зохион байгуулна. Утас:91989890

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.30 цагт МУИС-ийн Номын санд “МУИС-Хакатон 2018” төслийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хааны эрэлд-2018” хээрийн сургуулийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Гэр хороолол” хөдөлгөөнөөс дахин төлөвлөлтийн асуудлаар жагсаал зохион байгуулна.

11.00 цагт Биеийн тамир, спортын газарт К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж буй гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаад Төрийн далбаа гардуулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here