Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

32
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли /2019-06-13/

Зургаадугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал эхэлнэ. Утас: 99054345, 88071041

08.30 цагт “Корпорэйт конвеншн центр”-т “Хуульчдын форум” болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийг Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд танилцуулна.

09.00 цагт МУБИС-ийн Багшийн сургуульд “Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно. Утас: 99849000

09.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд Азийн орнуудын хуулийн их дээд сургуулиудын захирлуудын VI форум болно.

09.00 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” зөвлөгөөн болно. Утас: 99115624

09.00 цагт Чингис зочид буудалд “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалт эхэлнэ. Утас: 99063902

09.30 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт ХЗҮХ-д Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн хэрэгжүүлсэн “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.

11.30 цагт Монголын театрын музейд Ерөнхий сайд У. Хүрэлсүх кино урлагийн уран бүтээлчидтэй уулзана.

13.00 цагт “Сүнжин гранд” зочид буудалд “Босоо хөх Монгол” ТББ2аас “Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд” сэдвээр мэдээлнэ. Утас: 80577777, 90999969, 99118033

16.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан талаар иргэд мэдээлнэ.

12.00 цагт Улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here