Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

35
0
unuudur boloh uil yawdal
Арванхоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн-140” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Үнэт ховор ном, гар бичмэл-2018” үзэсгэлэн, семинар болно. Утас: 99064401, 89139424, 91991076

10.00 цагт ХААИС-ийн Захиргааны байранд Монгол улсад зохиомол хээлтүүлгийн технологи үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурал болно. Утас: 80019000

10.30 цагт Хавдар судлалын үндэсний тѳвд Буддын шашны залуу лам нар болон Жавзандамба хутагт тѳвѳѳс шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж хандивлана. Утас 99085349

11.00 цагт Спортын төв ордонд 2018 оны улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99077897

11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

11.30 цагт Соёлын төв өргөөнд Онцгой байдлын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 99249813, 88249813, 86150069

11.40 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

12.00 цагт Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл Баянгол дүүргийн “100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД” алхана. Утас: 99057870

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here