Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс мөрдөгдөх Цэргийн цагдаагийн ажиллах журам

Өнөөдрөөс мөрдөгдөх Цэргийн цагдаагийн ажиллах журам

819
0

ЗХЖШ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг батлан гаргасан байна. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга /хошууч генерал Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газрын дарга /хошууч генерал Ц.Сэргэлэн/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /хошууч генерал Т.Бадрал/-д үүрэг болгосон байна. Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ий хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг хавсралтаар нийтэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here