Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид хуралдана

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид хуралдана

194
0
erdenes_tawan_tolgoi
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид хуралдана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр зохион байгуулагдахаар товоо зарласан. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн хурал хараахан эхлээгүй байгаа аж.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанини дүрмийн шинэчлэл, ТУЗ-ийн бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм.

Тус компанийн ТУЗ-ийг 11 гишүүнтэй байхаар тооцож, нэр дэвшигчид нь АТГ-д материалаа хянуулаад байгаа билээ.

ТУЗ-ИЙН ҮНДСЭН ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал

2. Сангийн яамны ТНБД С.Наранцогт

3. Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн

4. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

5. Тагнуулын Ерөнхий газар С.Эрдэнэ

6. Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг

7. ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр

2. “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ

3. МАН-ын “Цэгцрэх Хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран

4. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нар сонгогдохоор яригдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here