Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр 23 хэм дулаан, шиврээ бороотой

Өнөөдөр 23 хэм дулаан, шиврээ бороотой

49
0
Tsag agaariin medee
Өнөөдөр 23 хэм дулаан, шиврээ бороотой
~Өнөөдөр 23 хэм дулаан, шиврээ бороотой~

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here