Нүүр хуудас Нийгэм “Даншиг наадам-Хүрээ цам” наадам төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

356
0

Хүрээ-Цам Даншиг Наадам”-2017 арга хэмжээ 2017 оны 08 сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг хийхгүй байх шийдвэр гарсан билээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, нөхцөл нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн  Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тараачихаад нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс малаа вакцинд хамруулаагүй, үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж, мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцох ёстой” гэлээ. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, хуурайшилт ихтэй байгаа зэргийг харгалзан энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай,  Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа нь аялал жуулчлалын тур оператор компаниудын урдчилсан захиалгаас дүгнэж болно.
Тиймээс наадмыг товлосон хугаанд буюу 8 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа. гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here