Нүүр хуудас Нийгэм “МАНАЙ ХОРОО-ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХОРОО” уралдаанд эсээ бичээрэй

“МАНАЙ ХОРОО-ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХОРОО” уралдаанд эсээ бичээрэй

213
0
manai horoo_huchirhiilelgui horoo
~“МАНАЙ ХОРОО-ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХОРОО” уралдаанд эсээ бичээрэй~
~“МАНАЙ ХОРОО-ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХОРОО” уралдаанд эсээ бичээрэй~

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, гарсан санал санаачлалыг холбогдох байгууллагад уламжлан хэрэгжүүлэх зорилготой “Манай хороо- Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдааныг 2018 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд зохион байгуулж байна.

Уралдаанд нийслэлийн харьяалалтай 18-аас дээш насны бүх иргэд хамрагдаж болох бөгөөд уралдааныг 2 шатны шалгаруулалтаар дүгнэнэ.

Дүүргийн ГБХЗХХ нь хороо бүрээс шалгарсан 10 эсээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний дотор хороодоос хүлээн авч тус сарын 10-ны дотор НХГБХГ-т ирүүлнэ.

Нийслэлийн ХГБХГ нь шалгарч ирсэн 1520 эсээнээс шилдэг 3 эсээг 2018 оны долоодугаар сарын 1-ний дотор шалгаруулан, шагналыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Эсээний агуулгад тавигдах ерөнхий шаардлага: Иргэдийн оролцоотойгоор хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар хэрэгжихүйц гарц гаргалгаа, санаачлалыг тусгасан байх.

Тавигдах шаардлага:

Тухайн хорооны оршин суугч байх
700 үгэнд багтаан бичигдсэн байх
Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
Шаардлагатай гэж үзвэл зураг хавсаргах боломжтой
Arial 12 фонтоор шивсэн, эсвэл гаргац сайтай гараар бичсэн байх
Өөрийн овог, нэр холбогдох утас, гэрийн хаягаа тодорхой бичсэн байх
Хугацаа хоцорсон эсээг хүлээн авахгүй

Шагнал:

1-р байр – талархал, 500 000 төгрөг

2-р байр – талархал, 300 000 төгрөг

3-р байр – талархал, 200 000 төгрөг

Уралдаантай холбоотой мэдээллийг 70118835, 99187024 утаснаас лавлана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here