Нүүр хуудас Нийгэм “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

155
0

“Монгол хурандаа” нийгэмлэгийн хоёр жилийн хугацаанд хийж, зохион байгуулсан ажлын тайланг Хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх хурандаа нарын салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэхүү үйл ажиллагаа өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 23-нд болсон юм.

“Монгол хурандаа” нийгэмлэгийн Хууль сахиулах байгууллагын дэргэдэх салбар зөвлөлийн дарга, хурандаа Ж.Бумнанжид “Энэ нийгэмлэг байгуулагдаад хоёр жил өнгөрөхөд тодорхой зүйлүүдийг хийсэн. Хурандаа цолтой монголын төр, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд ажиллаж байсан хурандаа нарын алдар гавьяаг сурталчилсан “Хурандаа нарын өргөө” гэж байгуулагдсан. Ингэснээр Монголын түүхэнд 1936 оноос 2014 он хүртэлх хугацаанд хурандаа цолоор шагнагдсан 2000 гаруй хурандаагийн нэрийг гантиг самбарт бичсэн. Хурандаа нарын бүтээсэн, байгуулсан гавьяа, хийсэн ном зохиолоор нь үзэсгэлэн гаргалаа. Энэ мэтчилэн олон төрлийн ажил хийсэн. Орон нутагт хэд хэдэн салбар зөвлөлтэй боллоо. Нийгэмлэгийн удирдах зөвлөл 80 гаруй удаа хуралдаж 76 асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа.

Батлан хамгаалах, хил, тагнуул, хууль сахиулах байгууллагуудын дэргэд “Монгол хурандаа” нийгэмлэгийн салбар зөвлөл ажилладаг. Хууль сахиулах байгууллагуудын салбар зөвлөлд цагдаагийн 54, шүүхийн шийдвэрийн 42 хурандаа алба ёсны гишүүнээр элссэн байдаг.

Ирэх 2017 онд тус нийгэмлэгийнхэн орон нутаг руу чиглэж ажиллахаар төлөвлөж байгаа аж. “Орон нутагт амьдарч буй тэтгэвэрт гарсан хурандаа нарыг нэгтгэн салбар зөвлөл байгуулж, төр захиргааны байгууллагатай холбох, тухайн газарт цагдаагийн, хилийн, батлан хамгаалын чиглэлээр ажилалж байгаа алба хаагчдынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болох, залуу боловсон хүчнүүдийг сургаж дадлагажуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна” гэж “Монгол хурандаа” нийгэмлэгийн Хууль сахиулах байгууллагын дэргэдэх салбар зөвлөлийн дарга, хурандаа Ж.Бумнанжид хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here