Нүүр хуудас Нийгэм “Хариу нэхээгүй тус” уриан дор эрүүл мэндийн салбарынхан цусаа бэлэглэлээ

“Хариу нэхээгүй тус” уриан дор эрүүл мэндийн салбарынхан цусаа бэлэглэлээ

185
0
Хариу нэхээгүй тус
Хариу нэхээгүй тус
Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” урианд дор эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд болон салбарын доноруудыг хамруулсан өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар МЭМАҮЭ-ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсдог эмч, эмнэлгийн ажилтнууд бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй, сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийллээ.

МЭМАҮЭ-ийн холбооноос Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, МЭМАҮЭ-ийн холбооны 90 жилийн ойд зориулан олон бүтээлч, нийгэм, салбартаа тустай ажлыг зохион байгууллаа.
Тус холбоо нь 90 жилийн туршид эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тогтвортой, санаачлагатай ажиллаж ирсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн бахархалт түүхтэй. Энэ удаа тус байгууллага ЦССҮТ-ийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын ажилтнууд, тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороодын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм.

Түүнчлэн Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагад энэхүү саналаа албан ёсоор хүргүүлж аймгийнхаа цусны салбар төвтэй хамтран хариу нэхдэггүй, авлагагүй донорын эгнээг дэмжиж “Хариу нэхээгүй тус” уриан дор нэгдэн хамтран ажиллалаа. Арга хэмжээний үеэр 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Н.Сүхбаатар, А.Батмөнх, Д.Бадрахсүрэн зэрэг 3 хүндэт донорыг “Хүрэл донор”-оор өргөмжлөн, алдаршуулж байна.
Энэ үеэр ЦССҮТ-өөс 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад өгөлтийн тоог илэрхийлсэн “Бахархалын тэмдэг” гардуулах болсон бөгөөд энэ удаад эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсадаас 10 удаа цусаа бэлэглэсэн Х.Саранчимэг, Б.Жаргалсайхан, 20 удаа цусаа бэлэглэсэн Б.Өнөрцэцэг, П.Дэмбэрэлдолгор нарт “Бахархалын тэмдэг” гардуулж талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here