Нүүр хуудас Нийгэм “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалтгүй байна

“Хүүхдийн автобус”-ны стандарт хангалтгүй байна

508
0
huuhdiin-avtobus
Нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 хүүхдийн автобус хамрагджээ
~“Хүүхдийн автобус”-ны стандарт хангалтгүй байна~

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн

“Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд хийж,

зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.

Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 автобус хамрагджээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгалтанд хамрагдсан 46 автобусаас 27 нь буюу 58.6 хувь шар өнгөтэй байсан боловч 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж, Хүүхдийн автобусны зөвшөөрөл авсан байна.

Шалгалтанд тэнцээгүй тээврийн хэрэгслүүдэд хэрэглээний стандартын шаардлагыг /мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэрэг иж бүрдэлгүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд хийгдээгүй/ хангаагүй зөрчлүүд нийтлэг илэрсэн тул хугацаатай үүрэг өгч ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here