Нүүр хуудас Нийгэм 2017 оны “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” гарлаа.

2017 оны “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” гарлаа.

153
0

“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”, “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” эрхлэн гаргадаг. 2017 оны тайланд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62-рт эрэмбэлэгдлээ.  Өнгөрсөн жилийн тайланд нийт 61 улсаас 45.7 оноотой 60-рт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсчээ.

Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо:

  • Эдийн засгийн тамир тэнхээ,
  • Засаглалын үр ашиг,
  • Бизнесийн байгууллагын байгууллагын ашигт ажиллагаа
  • Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланд Хонконг хоёр дахь жилдээ дараалан тэргүүн байрт эрэмбэлэгдэж, Швейцарь, Сингапур удаалсан. АНУ хоёр дахь жилдээ дараалан байр ухарч 4-т эрэмбэлэгдлээ. Харин өнгөрсөн жил 8-т эрэмбэлэгдсэн Нидерланд улс 3 байраар урагшилж эхний тавт орлоо. 2017 оны тайланд манай урд хөрш БНХАУ нийт 7 байраар урагшилж 18-рт эрэмбэлэгдсэн бол хойд хөрш ОХУ 2 байраар ухарч 46-рт эрэмбэлэгджээ.

 Дэлхийн өрсөлдөх чадварын төв 1989 оноос эхлэн 28 дахь жилдээ энэхүү тайланг гаргалаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагатай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here