Нүүр хуудас Нийгэм 2017 оны 11 сарын 3, Баасан гараг, Дорнын зурхайд

2017 оны 11 сарын 3, Баасан гараг, Дорнын зурхайд

106
0

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.11.3, Баасан гараг

Билгийн тооллын 14, Сугар гараг

Наран ургах шингэх: 07.39-17.31

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд мал арвидна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here