Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7сарын 4 Мягмар гараг Дорнын зурхай

2017 оны 7сарын 4 Мягмар гараг Дорнын зурхай

165
0

Зуны дунд улаан морь сарын зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр

-Наран ургах шингэх: 04.59-20.53

-Үс засуулбал: Эрхтэн хурц болно

-Барилдлага: Арвидах

-Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай .  Үс шинээр авахуулах буюу засуулбал  Эрхтэн хурц болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here