Нүүр хуудас Нийгэм 29-р сургуулийн захирлаар М.Сарантуяаг томиллоо

29-р сургуулийн захирлаар М.Сарантуяаг томиллоо

195
0

Энэ сарын 25-ны өдөр БСШУСЯ-наас байгуулсан Ажлын хэсгийн шалгалтын дүн гарсан. Уг шалгалтад үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Харин түүний ажлыг тус сургуульд 30 гаруй жил ажиллаж буй дохионы хэлний багш М.Сарантуяаг даалган, хавсран гүйцэтгэгчээр томилжээ.

Харин хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халагдсан Б.Батсайхан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Манай багш нар намайг ажлаас халсаныг эсэргүүцэж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Энэ асуудалтай холбоотойгоор тус сургуулийн зарим багш, ажилчид жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлэхээ ч мэдэгдээд буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here