Нүүр хуудас Соёл урлаг БНСУ-ын“Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон С.Гантогоог Монгол дахь элч дуучнаар тодрууллаа.

БНСУ-ын“Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон С.Гантогоог Монгол дахь элч дуучнаар тодрууллаа.

291
0

7  сарын 4-ны өдөр БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Улаанбаатар төлөөлөгчдийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр дуучин С.Гантогоог БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь  элч дуучнаар тодруулсан байна. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож  олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу  дуучин С. Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улс руу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм. С.Гантогоо  2005 онд Оддын эрэлд-2 нэвтрvvлэгт оролцож тус шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэгээр тодорч байжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here