Нүүр хуудас Соёл урлаг Б.Маралжингоо: Миний уртын дуу дуулна гэж юу байхав

Б.Маралжингоо: Миний уртын дуу дуулна гэж юу байхав

363
0
maraljingoo
Дуучин Б.Маралжингоо

Боловсрол телевизийн “Яг түүн шиг 2019” шоу нэвтрүүлгийн хүчтэй оролцогчдын нэгд зүй ёсоор багтах уран бүтээлч бол Б.Маралжингоо. Тэрээр хоолойн цараа, цоглог эрч хүчээр үзэгч олдныг байлдан дагуулж буй гэхэд хилсдэхгүй.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “За намайг дэмжсэн миний дэргэд түшдэг хараад үргэлж хүч итгэл гал цог авдаг долоон найз долоон авьяасын үүр ундаргууд минь хайртай шүү.. Зүрх гаргаж үзээд алдсан болохоос сайхан дууч дуу хоолойн тэнгэр МУАЖ Нэргүй таныг би яаж дуурайх билээ. Зүгээр л үнэндээ уур амьсгал , тэр сайхан мэдрэмж агаарыг амсаад үзэх л завшаан байлаа.

Миний уртын дуу дуулна гэж юу байхав ?. Өөрөөсөө жоохон ичиж л байлаа. Гэхдээ энэ насандаа уянгалуулж барахгүй зүрхлэх цаашаа сайхныг мэдрэх боломж олгосон #yagtuunshig баг хамт олон боловсрол телевиздээ баярлалаа. Тэр том хоолой хоолойн тийрэлтийг би бол барахгүй юм билээ үнэнийг хэлэхэд . Сайхан уртын дуучдаараа бахархаж яваарай хүмүүс ээ” хэмээн бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here