Нүүр хуудас Соёл урлаг Б.Шижирбат: Нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн нь надад хангалттай

Б.Шижирбат: Нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн нь надад хангалттай

141
0

Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” нэвтрүүлэгт амжилттай оролцож байгаа. Тэрбээр олон нийтийн санал хураалтын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Энэ тухай Б.Шижирбат цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ “Би дөрөвдүгээр байранд орсон. Яг үнэндээ байна шүү дээ эхний өдрөөс авахуулаад та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #AGTVote8гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” гэсэн байна.

Финалын шатанд шалгарсан шилдгүүд /2017.12.07/-д шинэ үзүүлбэрээ үзүүлж шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг өчигдөр орой /2017.12.14/ тодрууллаа.

Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарч 100 мянган долларын эзэн болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here