Нүүр хуудас Соёл урлаг Загварт дөрөө харшуулах ”MNTM” шоуны ИХЭР охид

Загварт дөрөө харшуулах ”MNTM” шоуны ИХЭР охид

1413
1
iher-modeli
Загварын ертөнцөд хөл тавьж буй ”MNTM” шоуны ИХЭР охид

Албан ёсны эрхтэйгээр Монгол улсад зохион байгуулагдаж буй “Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар үзэгчдэд хүрч буй билээ.

Тэмцээн тун ч ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөж буй бөгөөд оролцогчид дундаас хамгийн өвөрмөц гэж хэлж болохуйц охид бол Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан нар.

"Mongolia”s Next Top Model"
“Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан нар

Загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацааг үдсэн тэд дизайнер мэргэжилтэй гэдгээ дурдаж байсан бөгөөд тэдний төрсөн эгч Б.Ундраа мөн л дизайнер ажээ.

Тэрээр 2012 онд “Гоёл” наадмаас “Гран При” шагнал хүртэж байсан бөгөөд 2013 онд “Tom & Jerry-Brazilian Dolls” нэртэйгээр танилцуулсан коллекци нь шуугиан тарьж байсан удаатай.

Эгч дүү гурвын ээж технологич мэргэжилтэй учир охид багаасаа хувцас загварт дурласан аж. Харин тэдний аав охиддоо хувцас урлаж өгдөг байсан гарын дүйтэй басхүү мэдрэмжтэй нэгэн байсан учир охид загварын ертөнцөд ийн хөл тавьжээ.

MNTM
Охид Москвагийн Их сургуулийг дүүргэсэн бөгөөд “Citi institute”-д мөн суралцаж байсан гэнэ.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here