Нүүр хуудас Соёл урлаг Мисс А.Баярцэцэг 350 мянган МОД тарьж “ЭКО ГОО ЭЛЧ” боллоо

Мисс А.Баярцэцэг 350 мянган МОД тарьж “ЭКО ГОО ЭЛЧ” боллоо

547
0

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаа салбарт бүрд манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулж, Гоо элчээр зарладаг.
Дэлхийн мисст оролцох монгол гоо бүсгүйчүүдэд цензүр тогтоож өгсөн эрхэм бүсгүй бол А.Баярцэцэг. Түүний хувьд энэ удаагийн эко салбарын гоо элчээр тодорсон юм.

Оюутан ахуй цагаасаа эхлэн байгаль дэлхийгээ хайрлах үйлст хүчин зүтгэж буй тэрбээр НҮБ-н REDD+ ойжуулалтын хөтөлбөрийн 2017 оны элч төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Дэлхийн мисс 2016 олон улсын наадмын шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин Алтангэрэлийн Баярцэцэг “Нийгэмд маш олон эерэг өөрчлөлтийг авчирсан бүсгүйчүүдтэй хамт энэ шагналыг хүртэж байгаа нь нэр төрийн хэрэг. Арван жилийн өмнө ШУТИС-д нэгдүгээр дамжааны оюутан болоод байхад маань Түүхийн ухааны хичээлийн багш Д.Сэрдарам багш маань мод тарихын ач холбогдол, яагаад чухал гэдгийг таниулан өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцсан нь миний байгаль орчинд хийж буй ажлын эхлэл байсан. Бид долоо хоног бүрийн бямба гараг бүр мод тарихаар явдаг байсан. Жижигхэн эхлэл байсан ч бид өнөөдөр 350 мянган мод тариад байна. Тун удахгүй 1 сая мод болох байх гэж итгэж байна. Байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалахад хүн бүрийн тэр дундаа залуус бидний оролцоо чухал юм шүү” хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here