Нүүр хуудас Танд тустай ТАЛХ БОЛ ГОО САЙХАНЧ

ТАЛХ БОЛ ГОО САЙХАНЧ

797
0

ТАЛХНЫ ТАВАН ЧАДВАР

Хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс талхыг хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг. Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар гэх мэт өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна. Түүнчлэн талх хүнс болохоос гадна олон талын ач холбогдолтой. Тиймээс танд талхыг хэрхэн хэрэглэх зөвлөгөөг хүргэе.

ТАЛХ БОЛ ХООЛ
Талх нь хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Нэгдүгээр зэрэг ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3% байхад хоёрдугаар зэргийн гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй. Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг. Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд, тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ. Талхыг аль болох шинээр нь, өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цагийн дотор идэх нь эрүүл мэндэд тустай. Үйлдвэрээс гараад 2-3 хоног болсон, хатсан талхыг хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул ходоодонд хортой.

ТАЛХ БОЛ ЭМЧ
Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэх нь зохистой. Учир нь натри бие махбодиос усыг гарахад саад болдог аж. Мөн үүнээс болж хаван үүсч болно. Өтгөн хатдаг бол хүнсэндээ хивэг, мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино. Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг. Гоньдтой талх ч бас биед сайн. Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой. Чихрийн шижин өвчтэй хүмүүст хөх тарианы талх сайн. Энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй. Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.

ТАЛХ БОЛ ГОО САЙХАНЧ
Халуун сүү, зүсэм талх батгыг эмчилдэг. Дааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох нь элбэг тохиолддог. Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигийг хагалж, эмчлэхийг оролдох нь бий. Хэрэв толгойг нь сайн гаргаж чадахгүй бол бохирдож, идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхэлгээс хурдан үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ аргыг дэлгэрэнгүй танилцуулбал, хэдэн халбага сүүг хайруулын тавганд хийж халаан сүүндээ зүсэм цагаан талх хийнэ. Талх сүүг бүрэн шингээж автал хэдэн хором хүлээгээрэй. Дараа нь талхыг алган дээрээ тавьж, бага зэрэг шахан илүүдэл сүүг гаргана. Бэлэн болсон талхыг батга болон хатгин дээрээ халуун жин маягаар тавьж даавуугаар бооно.

ТАЛХ БОЛ ЦЭВЭРЛЭГЧ
Таны гэрийн болон албан газрын хананд тостой гар, хурууны ором тогтсон ч та хэрхэн арилгахаа мэдэхгүй байна уу? Үүнийг ганцхан зүсэм цагаан талхаар хялбархан арилгаж болдог гэнэ.

ТАЛХ БОЛ ТЭЖЭЭЛ
Хөөрүүлсэн сүүг талхтай хольж өгвөл тэжээллэг хоол болно. Сүү цагаан идээ нь эрүүл мэндэд ашиг тустай. Хүүхдэд буцалгаж, хөөрүүлсэн сүүг талхтай хамт өгвөл тэжээллэг үйлчилгээтэй байдаг. Хүүхдийн гэдэс дотрыг хямраахгүйн тулд бэлтгэсэн сүү, талхтай нухшаа хэт халуун бас хүйтнээр өгч болохгүй. Халуун нь +40, хүйтэн нь +12 хэм байхад хамгийн тохиромжтой. Нэг наснаасаа эхлээд хүүхэд каша идэхийн хажуугаар салат, жижиглэж үрээгүй ногоотой шөл, зүссэн жимс ногоог идэх боломжтой болдог. Өдөр тутмын хоолны цэс шинэ төрлөөр улам баяжиж байх шаардлагатай. Тиймээс талх таны хүүхдэд юугаар ч орлуулашгүй, хямд тэжээл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here