Нүүр хуудас Соёл урлаг Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд хүрэх боломж нээгдэж...

Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд хүрэх боломж нээгдэж байна.

209
0

Италийн “Giffoni Film Festival- кино наадам” нь 47 дахь удаагаа зохион байгуулагдаад байгаа билээ. Италийн Салерно хотноо  7 сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон бол уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулжээ.

2016 оны 1-р улирлаас эхлээд бүтэн жилийн хугацаанд бүтээгдэж байгаа ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД кино маань маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох “General Audiences” буюу “Бүх насны үзэгчдэд” гэсэн ангилалд багтаж  Америкийн Нэгдсэн Улсад гарах албан ёсны эрхээ авсан билээ.

АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана киночдод маш чухал. “G” ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг. Монгол улсын хувьд “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн байна. “Чингисийн хүүхдүүд” кино нь ихээхэн дээгүүр өрсөлдсөнөөр Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буй явдал гэж мэргэжилтнүүд онцолжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here