Нүүр хуудас Соёл урлаг “Нүүдэлчин монгол” наадамд 400 гаруй ардын авьяастан оролцоно

“Нүүдэлчин монгол” наадамд 400 гаруй ардын авьяастан оролцоно

416
0
nuudelchin_mongol_naadam
"Нүүдэлчин монгол" наадамд 400 гаруй ардын авьяастан оролцоно
~”Нүүдэлчин монгол” наадамд 400 гаруй ардын авьяастан оролцоно~

“Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган 2018 оны 08-р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах гэж байна.

“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here