Олонд үлгэр дууриал болсон урлагийн гэр бүлүүдийн нэг бол нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү, найруулагч Д.Галбаяр, гэргий жүжигчин Т.Хулан нар билээ.
Оюутны ширээнээс ажлын хамтрагчид болж, уран бүтээлийн гараагаа эхлэх үедээ бие биенээ заяаныхаа ханиар сонгосон тэд, гурван хүүхдийн аав, ээж болон аз жаргалтай амьдарч буй.
Жүжигчин, найруулагч хоёр гэр бүл болчихоор хүмүүсийн хэл аманд өртөх нь их байдаг юм байна хэмээн тэд ярих. Ажил амьдралаа хослуулан, сайн аав ээж, чадварлаг найруулагч, авьяаслаг жүжигчин гэдгээ уран бүтээлээрээ харуулж буй.
Харин саяхан аз жаргалтай гэр бүлийн хүү болон охиных нь төрсөн өдөр тохиожээ. Өнөр бүлийн өрхийн тэргүүн гэрийн эзэгтэй болсон уран бүтээлчид, хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүлж, энэ тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.