Нүүр хуудас Соёл урлаг Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа

Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа

126
0
Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг
"Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа
“Аливаа хаалт хориг нөхөрлөлийн өмнө хүчин мөхөсдөнө. Харин хүмүүсийн харилцаа нь улс төр, шашин шүтлэгийн ялгаанаас хамаардаггүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг нээж үг хэлэхдээ ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

“Анхны их наадам 70 жилийн өмнө болжээ. Тэр үед яг та нар шиг хөвгүүд, бүсгүйчүүдийг залуу нас, чин санаа, сайхан сэтгэл нь үл итгэлцийн мөсийг хайлуулж чадна. Дэлхий ертөнцийг шударга бус явдал, дайн дажин,мөргөлдөөнөөс ангижруулахад туслана гэсэн итгэл найдвар, мөрөөдлийн хүч нягтруулсан юм” гэж Путин мэдэгджээ. Залуус энэ чиглэлээр их зүйл хийж чадсан гэж тэрээр хэлсэн байна.

“Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч байна. Энэ удаагийн уулзалт нь их наадмын бүхий л түүхэн дэх хамгийн өргөн төлөөлөлтэй нь юм” гэж төрийн тэргүүн дурджээ. “Дэлхийн 180 гаруй улс, манай гарагийн бүх тивийн 30 мянган төлөөлөгч, зочин гийчин, сайн дурынхан Сочид хуран цугларлаа” гэж тэрээр онцолжээ.

“Их наадмын алтан товч цэцгийн таван дэлбээ бол бүх тивийн эв санааны нэгдлийн бэлгэдэл болсон юм. Олон орны, өөр үндэстэн ястны өөр шашин шүтлэгтэй залуус та нарыг нийтлэг үнэт зүйлс, зорилго, эрх чөлөө, аз жаргалд хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин хэлжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here