Нүүр хуудас Соёл урлаг Реппер Биг Жий спиртлэг бус спортлог хэмнэлээр…

Реппер Биг Жий спиртлэг бус спортлог хэмнэлээр…

335
0
Gee
Реппер Биг Жий спиртлэг бус спортлог хэмнэлээр...

Спиртлэг бус спортлог хэмнэлээр…

Хоржин, хараалын үг хэллэгээр нийгмээ хатуухан шүүмжилчихдэг реппер Жийг мэдэхгүй нэг нь танхай балмад мэтээр ойлгох нь бий. Харин түүнийг таньж мэдэх хүмүүс нь зөв бодолтой, зөв хүмүүжилтэй гэдгийг хэлж, үүнийгээ ч тэрээр үйлдэл бүхнээрээ харуулаад амждаг.

Жий спортод, тэр дундаа сагсанбөмбөгт дэндүү хорхойтой нэгэн. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө найзуудынхаа хүрээнд “Найзууд” нэртэй баг байгуулж заал аван тоглодог байсан бол өдгөө уг баг нь лиг болтлоо өргөжжээ.

Naizuud lig Gee
“Найзууд” лиг

“Найзууд” лигт найман баг тоглодог гэнэ. “Люмино” хамтлагийн реппер Баажий Жийгийн сайн анд учраас анх лиг байгуулагдах цагаас эхлэн хамтдаа тоглох болжээ. Санаа, сэтгэл нийлдэг анд нөхрүүдтэйгээ нийлж, хөлсөө гарган тоглох нь Жийд маш том кайфыг мэдрүүлж, стрессээ үүгээр тайлдаг гэнэ.

Жий өөрийн цахим хуудаснаа

“Саяхан 2017 оны улирал нь өндөрлөсөн “НАЙЗУУД ЛИГ”-ийнхээ “Шилдэг хамгаалагч” болон “Шилдэг амжилт нь ахисан тоглогч” гэсэн хоёр ч шагналд нэр дэвшжээ”

хэмээн нийтэлжээ.

Gee
“Шилдэг хамгаалагч” болон “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-оор тодорчээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here