Нүүр хуудас Соёл урлаг “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ

“Соёлын бүтээлч сар” аян эхэллээ

274
0

2021 оныг НҮБ-аас “Тогтвортой хөгжлийн төлөө бүтээлч Эдийн Засаг”-ийн олон улсын жил болгон зарласан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой сарын аян эхэллээ.

Соёлын яам, түүний харьяа байгууллагууд болон хувийн хэвшлүүдийн хамтран зохион байгуулах тус аяны хүрээнд 11 дүгээр сарын турш соёл урлагийн байгууллагууд бодлогын хэлэлцүүлэг, үзэсгэлэн, сургалт, үзвэр үйлчилгээ гэх мэт 100 гаруй арга хэмжээг төлөвлөсөн байна.

Тухайлбал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11-р сарын 01-ны өдрөөс 11-р сарын 31-ны өдөр хүртэл “Дижитал музей” үйл ажиллагаа өдөр бүр үнэ төлбөргүй болох бөгөөд Virtual Reality (VR) Augmented Reality (AR) нүдний шилний тусламжтайгаар музейг хийсвэр болон баяжуулсан бодит орчинд үзэх боломжтой ажээ.

Харин Монголын Театрын музейд цуврал үзэсгэлэнгүүд гарч эхэлсэн байна.

Өчигдөр буюу 11-р сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Монгол кино” хувьсгалын сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 2021 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжлэх бол

– 11/10-ны өдөр 11:00 цагаас “Соёын гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн, Драмын танхимын шинэчилсэн нээлт.

– 11/11-ний өдөр 11:00 цагаас “Ирээдүйд өвлөгдөх соёлын өв” лекц, Алтай ятгын татлага.

– 11/15-ны өдөр Хүүхэлдэйн театртай хамтарсан “Пөөдөө” үзэсгэлэнгийн нээлт.

– 11/22-ны өдөр “Монгол цирк 80 ” үзэсгэлэнгийн нээлт.

– 11/29 нд “Шинэ үзмэр, шинэ судалгаа” үзэсгэлэнгийн нээлтийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here