Нүүр хуудас Соёл урлаг С.Төгс “нүүр будалтын шинэ өнгө төрх”-ийг тодорхойлно

С.Төгс “нүүр будалтын шинэ өнгө төрх”-ийг тодорхойлно

770
0
Төгс
С.Төгс "нүүр будалтын шинэ өнгө төрх"-ийг тодорхойлно
“Сайхны өмнө харц буруугүй”… Тиймээ, хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг шүү дээ.

Ийм л хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж, нүдийг нь унагадаг сайхан бүсгүйчүүд манайд олон бий. Тэгвэл тэдний төлөөлөл болсон монголын маань нэгэн сайхан эмэгтэйг, басхүү ажиллаж буй салбартаа өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа чадварлаг бүсгүй бол загвар өмсөгч Саруулын Төгс.

Түүний гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй.  С.Төгс саяхан Филиппин улсад болж өнгөрсөн “Miss World Phillipines” тэмцээнд шүүгч, нүүр будагч, моделиор ажиллаад ирсэн. Тэрбээр сүүлийн үед модель, мэйк ап артист хоёрыг хослуулан ажиллаж байгаа бөгөөд өөрийн студиэ нээхээр болсон тухайгаа фэйсбүүк хуудсандаа хуваалцаад авсан.

С.Төгс хэлэхдээ

“Addict” студио байгуулаад ажлаа дөнгөж л эхэлж байна. Филиппин улсад болсон Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллах санал авч ажилласан. Шүүгч хийж байхдаа хоёр хатны нүүр будалтыг гурван долоо хоног хариуцан ажилласан. Энэ үеэрээ артистын ажлаа ямар их санаснаа мэдсэн. Тэгээд монголынхоо артистуудаас арай өөр уур амьсгал оруулж ирэхийг хүссэн юм. Бүгд биш ч ихэнх студи ижилхэн будалт хийж байгаа харагддаг. Мэдээж гоё будалтууд харагддаг л даа. Гэхдээ миний хэв маяг том сормуус, саа, хэт хиймэл хөмсөг биш. Би ийм будалтыг хийж чадна. Гэвч захиалгын будалт хийхгүйгээр, зөвхөн өөрийн уран бүтээлийг туурвиж, бусдаас өөр зүйл хийхийг хүсч байна

хэмээжээ. Өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ Монголынхоо нүүр будалтын салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмхээр зэхэж буй танд амжилт хүсэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here