Нүүр хуудас Соёл урлаг Филиппиний Жюн Эспиноза “Burning Love” дуугаар түрүүллээ

Филиппиний Жюн Эспиноза “Burning Love” дуугаар түрүүллээ

139
0
Элвис Пресли ихэр
Филиппиний Жюн Эспиноза “Burning Love” дуугаар түрүүллээ.
1935 оны нэгдүгээр сарын 8-нд АНУ-ын Миссиппи мужид төрсөн Элвис Пресли ихэр байсан бөгөөд ах Жесс Гарон Пресли нь түүнээс 35 минутын өмнө төрсөн аж. Гэвч ахынх нь тухай мэдээлэл нууцлаг байдаг юм.

Рок-н-Роллын хаан Элвис Прэсли 40 жилийн өмнө наймдугаар сарын 16-нд 42 насандаа зүрхний өвчнөөр таалал төгсөж байв. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд илүүдэл жин, өвчин намдаах эмний хамаарлаар шаналж байсан гэдэг. Тэгвэл энэ агуу дуучны нас барсны ойд зориулсан “Азийн Элвис”-ийг тодруулах тэмцээн Филиппиний нийслэл Манилад болж Бямба гарагт дүнгээ гаргажээ.

Тэмцээнд Филиппин, Тайланд, Япон, Сингапур, Малайз, Австралиас 23 хүн оролцож, Филиппиний Жюн Эспиноза “Burning Love” дуугаар түрүүлсэн байна.

“Түүний дуунд цаг хугацаа байхгүй. Түүний дуунууд давтагдашгүй, агуу гайхамшигтай тул бүх үеийнхэн таашаан сонсох боломжтой. Тийм болохоор Элвис бол хаан юм” хэмээн Эспиноза түрүүлснийхээ дараа ярьжээ.

Анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээний ялагч домогт дуучны нас барсан Теннеси мужийн Мемфис дэх гэрт нь зочлох бүх зардлыг олж авч байгаа юм. Ялагчийг тодруулахдаа гадаад ижил төстэй байдал, дуулалт, үзэгчдийг татах чадвар зэргийг харгалзсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here