Нүүр хуудас Соёл урлаг ФОТО: “Гэгээн муза” наадмын энэ жилийн өнгө…

ФОТО: “Гэгээн муза” наадмын энэ жилийн өнгө…

1131
0
gegeen muza
“ЯРЬДАГ МОД” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ГРАНПРИ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
~“Гэгээн муза” наадмын шилдгүүд тодорлоо~

“Гэгээн муза” наадам өчигдөр Улсын драмын театрт боллоо. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү наадам сүүлийн жилүүдэд чансаа, оролцоогоо нэмэгдүүлж олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн. Тиймээс наадамд оролцох бүтээлүүд улам чанаржиж, тэр хэрээр өрсөлдөөн хүчтэй болж ирсэнийг нэр дэвших бүтээлээс харагдана.

“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад нийт гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад 26 нь үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн бүтээлүүдийг Драмын театрын тайзнаа тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд тоглосон юм. Ингээд өчигдөр шилдгийн шилдгүүд тодорлоо.

“Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж болон Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар уригдан ажиллажээ.

~“ЯРЬДАГ МОД” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ГРАНПРИ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ~

Наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртсэн. Тус жүжгийг Б.Мөнх-Амьдрал бичиж өөрөө найруулан тавьжээ. Энэ жүжиг Хүүхдийн жүжгийн төрлөөс дараах шилдэг зохиолч, найруулагч, тайзны зураач, хөгжмийн зохиолч, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан юм. Тиймээс энэ жилийн Гранпри шагнал Дорнод аймгийн театрын уран бүтээлчдэд очсон.

Орон нутгийн ууган театр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй.

Театрын уран бүтээлчид онцгой бүтээлтэй байж түүнийгээ “Гэгээн муза” наадмаар үнэлүүлж чадлаа.

gegeen_muza_naadam
“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадам өндөр үүдээ нээлээ
gegeen_Muza_Naadam
“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадам өндөр үүдээ нээлээ
Gegeen-Muza-Naadam 2018
“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадам өндөр үүдээ нээлээ
Gegeen_Muza_teatriin naadam
“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадам өндөр үүдээ нээлээ
gegeen_muz_2018
“Гэгээн муза” 14 дэх удаагийн наадам өндөр үүдээ нээлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here