Нүүр хуудас Соёл урлаг “Чингисийн хүүхдүүд” кино “Оскар”-т уригджээ.

“Чингисийн хүүхдүүд” кино “Оскар”-т уригджээ.

432
0
Чингисийн хүүхдүүд
"Чингисийн хүүхдүүд" кино "Оскар"-т уригджээ.

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байгаа бөгөөд наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарлаж “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн төрлүүдэд шилдгүүдээ шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагналаа.

“Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын “Уран сайхны кино”-ны төрөлд “Ээж” уран сайхны кино, “Түүхэн кино”-ны төрөлд “Зүрхний хилэн” уран сайхны кино, “Хүүхдийн кино”-ны төрөлд “Шилжилт” уран сайхны кино, “Нээлтийн кино”-ны төрөлд уран сайхны кино “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино тус тус шалгарчээ. Дашрамд дуулгахад тус наадмын нээлтийн киногоор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино “Оскар”-т уригджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here