Нүүр хуудас Соёл урлаг Э.Энхриймаа тэмцээний нээлтэд монгол үндэстний бүжиг толилуулна

Э.Энхриймаа тэмцээний нээлтэд монгол үндэстний бүжиг толилуулна

258
1
miss-enhriimaa
Э.Энхриймаа тэмцээний нээлтэд монгол үндэстний бүжиг толилуулна

“Miss world 2018” буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санья хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Э.Энхриймаа оролцож буй юм.

Өчигдөр тэмцээний “Miss talent” шалгаруулалт явагдаж, орон орны миссүүд өөрсдийн бэлдэж ирсэн авьяасын үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

Э.Энхриймаагийн хувьд “Шилдэг 10 бүжигчин”-ий нэгээр шалгарч, тэмцээний нээлтэд бүжиглэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Унгар, Шри Ланка, Боливи, Боставан, Араб, БНСУ, Гондурас, Нигер, Лебанон зэрэг орны бүсгүйчүүд бүжиглэх юм байна.

Дашрамд дурдахад, Дэлхийн мисс-2018” тэмцээний “VOTE” буюу интернет санал асуулга өнөөдөр дуусах тул та эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой.

Манай улс Тайванийг VOTE-ээр гүйцвэл шилдэг 30-д шалгарах юм.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here